ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫНХНЫ СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

IMG_6285

Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүрэг хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан. Эл санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын сургалт-зөвлөгөөнийг 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулав.

Хоёр дүүргийн захиргааны ажилтнуудын нэгдсэн уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Советский дүүргийн захиргааны дарга А.И.Тулонов нар хоёр дүүргийнхээ онцлог, Засаг даргын Тамгын газруудын бүтэц зохион байгуулалтын харилцан товч мэдээлэл хийлээ.

Советский дүүргийн захиргааны дарга А.И.Тулоновын урилгаар болсон сургалт-зөвлөгөөний үеэр гол зорилго нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, Советскийн дүүргийн захиргааны мэргэжилтнүүдтэй харилцан, туршлага солилцох, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх юм. Мөн хоёр дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн дунд хөлбөмбөг, гар бөмбөг, одон бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм.

IMG_6347

IMG_6346

IMG_6363

IMG_6396

IMG_6516

IMG_6467

IMG_6625

IMG_6642

IMG_6673

IMG_7038

IMG_6980

IMG_7006

IMG_7020

IMG_6945

IMG_6989

IMG_7010

IMG_7013

 

IMG_7130

 

IMG_7124

Leave a Reply

  • Facebook