Оёдолчдын анхдугаар чуулган боллоо

Чингэлтэй дүүргийн “Оёдолчдын анхдугаар чуулган” өнөөдөр Бишрэлт зочид буудалд боллоо.

      Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан орон нутгийн оролцоотойгоор Нэмүү өртгийн сүлжээний судалгаагаар 4 салбар тодорхойлодсны нэг нь “Оёдлын салбар” юм. Оёдлын нэмүү өртгийн сүлжээг бий болгож хөгжүүлэх, хувиараа оёдлын бизнес эрхэлдэг иргэдийг дэмжих, тэднийг зах зээлтэй холбох, орон нутагт байгаа боломж, чадавхийг таниулан сурталчлах, үндэсний брэндийг бий болгох зорилготой юм.

oedolchid1 oedolchid2

      Анхдугаар чуулганаар жижиг дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх үүрэг, олон улсын туршлага, оёмол бүтээгдэхүүний стандарт, тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийж сонирхсон асуултад хариулт өглөө.

oedolchid4 oedolchid3

       “Үндэсний загвартай ажлын хувцас” уралдааныг 2013 оны 04-р сарын 26-аас эхлэн 21 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд уралдаанд оролцогчдын бүтээлийг 2013 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр шалгаруулалтыг явууллаа.

      Энэхүү уралдаан нь Үндэсний хэв маяг шингэсэн оффис хувцас, Үндэсний хэв маяг шингэсэн хөдөлмөр хамгааллын хувцас, Үндэсний хэв маяг шингэсэн дүрэмт хувцас гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан байна.

oedolchid5 oedolchid6

      Тус уралдааны 1 дүгээр байрыг тус дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч Б.Батцэнгэл, 2 дугаар байрыг 4 дүгээр хорооны оршин суугч Ц.Батгэрэл, 3 дугаар байрыг 11 дүгээр хорооны иргэн Л.Бадамгэрэл, Тусгай байрыг 15 хорооны Б.Шүрэнцэцэг, 2 дугаар хорооны Б.Оюунтуяа, 9 дүгээр хорооны Ж.Янжмаа нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгийн шагналын эзэд боллоо. Харин тусгай байрын эздэд Эксклюзив ХХК, Фассион ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас оёдлын машин бэлэглэв.

oedolchid7 oedolchid

      Чуулганд оролцогчид технологийн болон мэргэшсэн сургалтуудыг зохион байгуулах, харилцан туршлага солилцох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах чиглэлээр нэгдсэн үйл ажиллагаа явуулж байх зорилгоор Чингэлтэй дүүргийн оёдолчдын холбоо байгуулахаар тогтлоо.

      Оёдолчдын анхдугаар чуулганыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хүний нөөцийн менежентийн холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Хайлааст, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Leave a Reply

  • Facebook