10 ДУГААР САРД “НЭГ ЦОНХ”-НЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР 35363 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

go-01

2015 оны 10 дугаар сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 35363 иргэн үйлчлүүлж 35190 санал, хүсэлт хүлээн авч, 35168 асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ сард 3 дугаар улирлын санхүүгийн болон татварын тайлангуудыг хүлээн авсан.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 229867 иргэн үйлчлүүлж 226252 асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

go-02

 

 

 

Leave a Reply

  • Facebook