ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА

IMG_7541

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан дүүргийн төрийн захиргааны ажилтан, албан хаагчдыг дүүргийн шагналаар шагнаж урамшууллаа. 10 дугаар сарын 29-нд болсон шагнал гардуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү , төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нарын албаны хүмүүс оролцов.

IMG_7536

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер Б.Баттулга, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаа, жолооч Д.Отгонхуяг, Бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний ажилтан С.Чимэдцогт нар энгэрээ мялаав.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Дүүргийн Ахмадын хорооны Зохион байгуулагч Л.Мөнхөө, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Онон, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Оролмаа, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр, 19 дүгээр хорооны Зохион байгуулагч Ч.Энхболд нарын 15 хүнийг шагналаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 14 дүгээр хорооны зохион байгуулагч Д.Мягмарсүрэн, 5 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Баянжаргал, Бүртгэлийн хэлтсийн Мэдээлэл технологийн ажилтан Ч.Цэнгэл, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч М.Батсайхан, дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Гэрэлмаа нарын    10 хүнийг шагнасан юм.

IMG_7550

IMG_7556

IMG_7560

SA-01

IMG_7570

IMG_7571

IMG_7578

 

 

 

Leave a Reply

  • Facebook