ХАХНХЯ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНУУЛАВ

IMG_7667

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагын ажилтнуудыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны шагналаар шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон бусад удирдлагууд гардуулан өгөв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа, 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, 10 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ч.Буянтогтох нарын 6, тус яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Статистикийн мэргэжилтэн Т.Хаш-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Уранцэцэг, 12 дугаар хорооны Зохион байгуулагч Д.Төмөр-Чөдөр, 14 дүгээр хорооны Нийгмийн ажилтан С.Гончигсумлай нарыг шагналаа.

Хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, Засаг даргын Тамгын газрын Тооцооны нягтлан бодогч С.Энхцэцэг,  тус яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 1 дүгээр хорооны зохион байгуулагч Г.Соёлмандах, 23 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг, Аж ахуйн тасгийн үйлчлэгч А.Дуламсүрэн нарыг шагнажээ.

 

dar-1

IMG_7643

IMG_7680

IMG_7682

IMG_7664IMG_7685

IMG_7695

IMG_7691

Leave a Reply

  • Facebook