ДҮҮРГИЙН ШАГНАЛААР АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ШАГНАЛАА

IMG_7814

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн  шагналаар зарим иргэн, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн ажилтнуудыг шагналаа. 10 дугаар сарын 29-нд болсон шагнал гардуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал , Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү , төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нарын албаны хүмүүс оролцов.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 13 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.Дарь, 10 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга Г.Цэцэгээ нарын 18 хүнийг шагнасан юм.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтэн Т.Хишигбэгз, “Бунхан сайр” ХХК-ий захирал Р.Бямбажарга, 57 дугаар сургуулийн эмч С.Бүжинлхам нарын 23, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэм өргөмжлөл”-өөр Зам, тээврийн яамны Зам тээврийн хөгжлийн бодлогын төвийн Санхүүгийн албаны дарга Д.Даваабаатар,, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Хайлааст салбарын Эрүүл мэндийн ажилтан Л.Энхцэцэг нарын 21 хүнийг шагнасныг гардуулж өгөв.

IMG_7817

IMG_7824

IMG_7846

IMG_7899

IMG_7853

IMG_7937

IMG_7852

IMG_7947

IMG_7945

IMG_7968

IMG_7919

IMG_7959

 

 

 

Leave a Reply

  • Facebook