ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

du-1

Нийслэлийн Засаг дарга захирамжийн дагуу дүүргүүдийн дүйцүүлэх албан хаагчдын дунд цогцолбор тэмцээнийг нийслэн Улаанбаатар хотын 376 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гал унтраах 029 дүгээр ангийн сургалтын талбайд зохион байгууллаа.

Тэмцээн жагсаалын үзүүлэх тоглолт, Биеийн тамирын цогцолбор, химийн ОП цув, газ эсэргүүцэгч баг өмсөх, гранат шидэх, буухиа гүйлтийн 400 метрийн зайд галын голомтыг унтраах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн шархтанг зөөвөрлөх, хордолтын газар орныг туулах / газтайгаар/, биеийн тамирын саадтай зурвас туулах, гийрийг 20 удаа өргөсний дараа гүйлтээ үргэлжлүүлэх, Тасгийн захирагч гүйлтийн замд онолын тест бөглөх зэрэг нормативыг гүйцэтгэжээ.

Тэмцээний нийлбэр дүн гарахад Чингэлтэй дүүгийн “Дуулга” баг тэргүүн байр, Багануур дүүргийн “Жигүүр” баг дэд байр, Баянгол дүүргийн “Ялалт” баг гуравдугаар байр эзэллээ. Тэргүүн байранд орсон багуудын шагналыг

нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер дэд хурандаа Н.Энхбат, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 029 дүгээр ангийн дарга н. Балжинням оролцож шагнал гардуулав.

du-2

 

du-5

du-15

 

Leave a Reply

  • Facebook