ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

IMG_8138

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2015” тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэмцээний нээлт дүүргийн Биеийн тамир, спорт хороонд болж дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, бусад алба, хэлтсийн дарга нар оролцов.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2015” тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 18 байгууллагын баг тамирчид хөлбөмбөг, олс таталт, сур харваа, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж байгаа юм. 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хороо, 24 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд багууд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.

IMG_8201

IMG_8180

IMG_8186

IMG_8194

IMG_8204

IMG_8207

IMG_8210

IMG_8216

IMG_8212

IMG_8231

IMG_8247

IMG_8256

IMG_8278

Leave a Reply

  • Facebook