ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГАД ИРЭЭГҮЙ ҮҮРЭГТЭНД ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ТООЦНО

tse-1

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар бүлгийн 32 дах зүйлийн 2 дугаар хэсэгт заасан “Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, цэргийн штабын дарга, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар мөнгөн торгууль хүлээлгэнэ” гэсэн заалтын дагуу 2014 оны нэг, хоёрдугаар, 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 144 цэргийн үүрэгтэнд энэ хуулийн заалтыг дагуу цэргийн штабаас 4 620 000 төгрөгийн торгууль ноогдуулж, захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Цэргийн үүрэгтэнд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ цэргийн шинэчилсэн бүртгэлд цаг хугацаандаа хамрагдсан байдал, цэрэг татлагын товчоогоор орж чөлөөлөгдөж байсан эсэх зэргийг харгалзан 10 000-50 000 мянган төгрөгөөр шийтгэврийн хуудасаар хариуцлага хүлээлгэжээ. Шийтгэвэр хүлээж байгаа цэргийн үүрэгтэнг өөрийн биеэр байлгаж, хууль тогтоомжуудыг танилцуулж, өөрийн буруутай үйлдлийг нь ойлгуулж, зарим нэр бүхий удаа дараа зөрчил давтагдаж байгаа иргэнд шийтгэвэр оногдуулсан байна. Энэ шийтгэвэр барагдуулалт 85.6 хувьтай байна. Цаашид 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаас хоцорсон иргэдийн шалтгаан нөхцлийг судлах, тодруулах ажил зохион байгуулагдаж байна.

tse-2

tse-3

Leave a Reply

  • Facebook