ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2015” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

image4

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2015” тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 18 байгууллагын баг тамирчид хөлбөмбөг, олс таталт, сур харваа, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын таван төрлөөр өрсөлдсөн. 2015 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спорт хороо, 24 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд багуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдгүүдийн шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар гардуулж өгөв.

b-01

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд тэргүүн байрыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн Б.Батцолмон ахлагчтай баг, дэд байрыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Т.Түвшинжаргал ахлагчтай баг, гуравдугаар байрыг Нийгмийн даатгалын хэлтсийн Д.Бат-Эрдэнэ ахлагчтай баг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн төрөлд 1 дүгээр байрыг Ш.Батцэцэг ахлагчтай Нийгмийн даатгалын хэлтэс, 2 дугаар байрыг Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн баг, 3 дугаар байрыг Ц.Байгалмаа ахлагчтай Эрүүл мэндийн төвийн баг-тамирчид эзэллээ.

Гар бөмбөгийн төрөлд: эрэгтэй баг

1 дүгээр байр: Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

2 дугаар байр: Биеийн тамир, спорт хороо, Боловсролын хэлтэс

3 дугаар байр: Цагдаагийн 2 дугаар хэлтэс

Гарбөмбөг: эмэгтэй баг

1 дүгээр байр: Б.Тэгшээ ахлагчтай баг Эрүүл мэндийн төв

2 дугаар байр: Д.Өлзийбаяр ахлагчтай баг. Онцгой байдлын хэлтэс

3 дугаар байр: Ц.Цолмон ахлагчтай баг. Татварын хэлтэс

Сур харваа (эмэгтэй)

1 дүгээр байр: Солонго “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК

2 дугаар байр: Б.Энхчимэг: Эрүүл мэндийн төв

3 дугаар байр: Д.Ренчинмаа Засаг даргын Тамгын газар

Сур харваа (Эрэгтэй)

1 дүгээр байр: Б.Эрхэмбаяр Нийгмийн даатгалын хэлтэс

2 дугаар байр: Н.Цагаанцоож “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК

3 дугаар байр: Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс-А.Даваахүү

Хөлбөмбөг:

1 дүгээр байр: А.Чинчулуун ахлагчтай Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

2 дугаар байр: Б.Батцолмон ахлагчтай Цагдаагийн 2 дугаар хэлтэс

3 дугаар байр: Т.Хаш-Эрдэнэ ахлагчтай Статистикийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Өмч, газрын харилцааны албаны баг

image6

Олс таталт:

1 дүгээр байр: С.Баяржаргал ахлагчтай Биеийн тамир, спорт хороо, Боловсролын хэлтсийн баг

2 дугаар байр: П.Мөнхбаатар ахлагчтай Бүртгэлийн хэлтсийн баг

3 дугаар байр: Т.Түвшинжаргал ахлагчтай баг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Багийн нийлбэр дүнгээр:

1 дүгээр байранд Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн баг

2 дугаар байранд Нийгмийн даатгалын хэлтэс

3 дугаар байранд Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баг тамирчид шалгарлаа.

image2

image6

Leave a Reply

  • Facebook