“НЭГ ХОРОО-НЭГ САР” АЯН 3 ДУГААР ХОРООНД ҮРГЭЛЖИЛНЭ

ge-1

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилсан “Нэг хороо-Нэг сарын аян”-ыг  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэн  5,7,8,9,6 дугаар хороодод амжилттай зохион байгуулсан юм.
Хуваарийн дагуу энэ удаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дээр 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийн салбар звлөлийн гишүүн, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынн Тэргүүлэгч, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, ГХУСАЗС зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Буянхишиг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Р.Төмөрбаатар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар 5,7,8,9,6 дугаар хороодод зохион байгуулсан аяны үр дүнг  танилцууллаа.

ge-2

ge-3

ge-5

ge-7

Leave a Reply

  • Facebook