МАН-ЫН ДАРГА, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА М.ЭНХБОЛДЫН САНААЧИЛГААР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БАРИГДСАН ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ АШИГЛАЛТАД ОРЛОО

IMG_8319

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторын нээлт 11 дүгээр сарын 4-ний өдөр болов.  Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга , УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шиао Шуан, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Чингэлтэй дүүргийн Монгол  Ардын  Намын хорооны дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон   дүүргийн бусад албаны хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, иргэд, хүүхэд, багачуудын төлөөлөл оролцов.

Хүүхдийн амбулаторийг барих санаачилгыг Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд гаргасан бөгөөд Энхтайван хөгжлийн сан 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Чингэлтэй дүүргийн Монгол  Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд барилгын техникийн нөхцөл, явцад хяналт тавин ажиллах зэрэг ажлуудыг уялдуулан ажилласнаар ийнхүү Чингэлтэй дүүргийн хүүхэд, багачууд  алив өвчлөл, гэмтэл, эмгэгээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсаа хөгжүүлэх эрүүл бие саруул ухаантай оюунлаг Монгол иргэн болж өсөн торних боломжийг бүрдүүлж өглөө.

IMG_8326

Хүүхдийн амбулаторийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ

“Шинээр нээгдэж буй Хүүхдийн амбулатори нь 15 төрлийн үзлэг, оношлогоо, үйлчилгээг өдөрт давхардсан тоогоор 350-450, сард 8000-10000 хүүхдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Монгол түмний дунд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн сайхан үг байдаг. Монгол Улсыг эрүүл бие, саруул ухаантай Оюунлаг Монгол хүн, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань хойшид уламжлан хөгжүүлнэ. Хүүхдийн төлөөх энэ үйлсэд хамтран нэгдсэн, хамтдаа бүтээн байгуулсан нийт байгууллага, хамт олон, иргэд, төрийн байгууллагуудад Чингэлтэйчүүдийнхээ, хүүхэд, багачуудынхаа өмнөөс гүн талархсанаа дахин илэрхийлье” гэв.

Мөн Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “ Би Чингэлтэй дүүргээс улстөр, төрийн албаны ажлын гараагаа эхэлсэн. Тийм учраас би  Энхтайван хөгжлийн сангийханд хандаж чингэлтэйчүүддээ зориулж, амьдралд нь тустай юм хийх ёстой гэж бодож, хүүхдийн амбулаторийг  Чингэлтэй дүүрэгт барьж байгуулах санал гаргасан юм. Энэ саналыг минь хүлээж авч, маш богино хугацаанд барьж байгуулж, иж бүрэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, үйл ажиллагаа эхлүүлэх ийм сайхан боломж олгосон Энх тайван хөгжлийн сангийн удирдлага, хатагтай Юү Шиао Шуан, энэ эмнэлгийн хөрөнгийг гаргах шийдвэр гаргасан бүх хүмүүст нийт Чингэлтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн энэ барилга байгууламжийг барих ажилд бүх талын дэмжлэг үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монголын талаас хариуцан ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье ” гээд өөрийнх нь санаачилгаар Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори баригдах боломж бүрдсэн гэдгийг тодотголоо.

IMG_8328

Чингэлтэй дүүрэг 19 хороо, 170 мянга орчим хүн амтай, 30 мянган өрх айлтай. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 23, хувийн өмчийн 23 цэцэрлэгт 9355 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн өмчийн 9 сургуульд 24 мянга орчим, хүүхэд суралцдаг . Чингэлтэй дүүрэгт 0-18 насны 51 мянга гаруй хүүхэд, багачууд, суралцаж, өсч, хүмүүжиж, амьдарч байна. Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг дутагдсаар ирсэн бөгөөд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц анхны Хүүхдийн амбулаторитой болж байна.

IMG_8400IMG_8383

IMG_8359

IMG_8371

IMG_8334

IMG_8397

IMG_8398

IMG_8410

84-0-29

bumdur-02

IMG_8387

 

Leave a Reply

  • Facebook