ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН НЭЭЛТ ДЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

IMG_8337

 ЭРХЭМ ХҮНДЭТ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ,

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ЭЭ, ХҮҮХЭД, БАГАЧУУД АА,

ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ

Намрын адаг улаан нохой сарын шинийн дөрөвний билигт сайн энэ өдөр та бид БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн амбулатор”-ийн барилгыг ашиглалтад хүлээн авах нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирээд байна. 2015 оны 4 дүгээр сарын 17-нд Та бид энэхүү барилгын шавыг тавьж байсан бол бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлснээр богино хугацаанд Улаанбаатар хот, 9 дүүрэг төдийгүй Монгол Улсад үлгэр жишээ болохуйц Хүүхдийн амбулаторийн шинэ барилгыг барьж ашиглалтад оруулж буйд баяртай байгаагаа нийт чингэлтэйчүүд хүүхэд, багачуудынхаа өмнөөс уламжлъя.

Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга Миеэгомбын Энхболдын санаачилгаар хамтын ажиллагааны хүрээнд Энхтайван хөгжлийн сантай холбогдож манай гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд ач тустай энэ сайхан өргөө үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Энэ ажлыг санаачилсан М.Энхболд даргад, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин-д, Хүүхдийн амбулаторийн хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламжаар шийдвэрлэж өгсөн Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шиао Шуанд, тус сангийн хамт олонд, нийт Хятадын ард түмэнд гүн талархал илэрхийлье.

Манай дүүргийн 19 хороонд өнөөдрийн байдлаар 34 мянган өрх, 170 мянга орчим хүн ам оршин сууж байна. Дүүрэгт төрийн өмчийн 23, хувийн хэвшлийн 23 цэцэрлэгт 9355 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн хэвшлийн 9 сургуульд 24 мянга орчим хүүхэд суралцдаг.

tai-1

tai-2

IMG_8351

Манай дүүрэгт 2010 онд 1400 эх төрж байсан бол 2014 онд 4638 болж төрөлт 3.2 дахин нэмэгдэж, 0-18 насны хүүхдийн тоо 51000 гаруй болж жилээс жилд түргэн хурдацтай өсч байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн амбулатори барихаар тусгаж оруулсан юм.  Ингээд холбогдох тооцоо судалгааг хийсний үндсэн дээр дүүрэгтээ Хүүхдийн амбулаторийн барилгыг барихаар болж, энэ ажилд Энхтайван хөгжлийн сангаас 500 мянган америк доллар буюу 1 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт, мөн орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаж 250 мянган ам.долларын өртөг бүхий ыг хийснээр барилгын ажлыг дуусгаж ашиглалтад хүлээн авч байгаад бид бүхэн баяртай байна.

Шинээр нээгдэж буй Хүүхдийн амбулатори нь 15 төрлийн үзлэг, оношлогоо, үйлчилгээг өдөрт давхардсан тоогоор 350-450, сард 8000-10000 хүүхдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр нээгдэж байгаа Хүүхдийн амбулаторийн хамт олон цаашид хүүхдэд чиглэсэн илүү төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэмтэл, алив эмгэг, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

IMG_8387

Монгол түмний дунд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн сайхан үг байдаг. Монгол Улсыг эрүүл бие, саруул ухаантай Оюунлаг Монгол хүн, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань хойшид уламжлан хөгжүүлнэ. Хүүхдийн төлөөх энэ үйлсэд хамтран нэгдсэн, хамтдаа бүтээн байгуулсан нийт байгууллага, хамт олон, иргэд, төрийн байгууллагуудад Чингэлтэйчүүдийнхээ, хүүхэд, багачуудынхаа өмнөөс гүн талархсанаа дахин илэрхийлье.

Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан энэхүү амбулатори нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл биетэй саруул ухаантай Оюунлаг Монгол иргэн болгон өсгөж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсон бөгөөд бидэнд барьж байгаа том бэлэг гэж манай эцэг, эхчүүд, хүүхэд багачууд гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.

Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Хүүхдийн амбулаторийн нээлтийн ажиллагаа эхлэснийг мэдэгдье.

 

Монголын үрс маш олон болтугай

Сайн үйлс үргэлж дэлгэрч байх болтугай

IMG_8395

IMG_8352

IMG_8332

IMG_1298

IMG_8389

IMG_8453

IMG_8546

IMG_8415

 

IMG_1283

Leave a Reply

  • Facebook