Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх Төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгох тухай

2013 оны 10 дугаар сарын 21                  Дугаар А/299                      Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5, 18.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ Сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн Сайнтын Алтан-Гэгээн-Эрдэнэ, Асрах гайхамшиг, Ахмадын мишээл, Батануган, Дэвжих сайхан, Чимэд дүдзий, Ивээлт орчлон зэрэг Төрийн бус байгууллагуудад 2013 оны 10 дугаар сарын санхүүжилтийг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн Халамжийн сангаас олгосугай.

2. Дээрх санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохыг Санхүү,Төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

3. Төрийн бус байгууллагуудын халамжийн үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook