18 дүгээр хороонд баригдаж буй цэцэрлэгийн суурийн блок тавих ажил явагдаж байна

Тус дүүргийн 18 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөвт өртөг 1049.0 сая төгрөг. Үүнээс 2015 оны төсөвт 106 сая төгрөг төсөвт тусгагдсан. Дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу барилгын гүйцэтгэгч “Ти Ти Энд Би” ХХК-тай хамтран барилгын суурийн зургийг дахин өөрчлүүлж хийлгэн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраар батлуулж одоогийн байдлаар суурийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн.

Суурийн цутгалтын ажилд 106 сая төгрөгийг зарцуулсан. Цаашид өндөр хүчдэлийн шугамыг шилжүүлэн байрлуулах болон барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Барилга угсралтын ажилд Захиргаа, хуулийн хэлтсээс хяналт тавьж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад хамтран ажиллаж байна.

Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 17, 18 дугаар хорооны 150 хүүхэд Сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангагдана.Цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар дүүргийн удирдах ажилтаны шуурхай зөвөлгөөн дээр 14 хоног тутам засаг дарга болон удирдах ажилтануудад мэдээлэл хийж хэвшсээн.

IMG_8703

IMG_8704  IMG_8706  IMG_8708

IMG_8709    IMG_8713     PhotoShare(1)

Leave a Reply

  • Facebook