Үнэлгээний хороо байгуулах тухай

2013 оны 10 дугаар сарын 25                         Дугаар А/305                                  Улаанбаатар хот

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/910 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад эрх шилжүүлсэн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр хавсралтаар, орон сууцны хорооллын гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг дүүргийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Үнэлгээний хороо /Б.Лхагвасүрэн, С.Нямжав/-д үүрэг болгосугай.

3. Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан зарлаж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook