ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦААС…….

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд баригдаж буй бага сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилга, угсралтын ажлыг “Нью констракшн” ХХК хариуцан гүйцэтгэгчээр ажиллаж байна.Тус хөрөнгө оруулалтын ажлыг Засаг дарга Д.Ганболдоос Засаг даргын Тамгын газраас Цэргийн штабт ажлын гүйцэтгэл, явцын талаар гүйцэтгэгч байгууллагатайгаа ажлын уялдаа хангаж, удирдлагуудад харилцан мэдээлэл өгч хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж, барилга барих газар чөлөөлөлттөй холбоотой 11 иргэний үл хөдлөх, эд хөрөнгийн нөхөх олговорыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлж, нийт 858 630 141 сая төгрөгийг олгуулсан байна. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар барилгын ажлын явц 70 хувьтай байна. 2015 оны 10 дугаар сарын санхүүжилт орж ирээгүйгээс уурын зуух, сан техникийн холболтын ажил саатаж, цаг агаар, улирлын байдлаас шалтгаалан 2016 оны 04 дүгээр сараас үргэлжлэн явагдахаар болоод байна. Санхүүжилт саатаагүй бол төлөвлөгөө, графикийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-нээр өгөхөөр төлөвлөсөн болно.

ts2 ts3

 

 

Leave a Reply

  • Facebook