Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай

2013 оны 10 дугаар сарын 25                           Дугаар А/304                               Улаанбаатар хот

   Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Төрсөн эцэг Т.Эрдэнэбат нь 2007 онд, төрсөн эх Х.Норжмаа нь 2003 онд нас барсан бөгөөд эмээ болох О.Маруся нь 2003 онд асран хамгаалагчаар тогтоогдсон боловч 2012 онд өвчний улмаас нас барсан тул 2000 оны 12 дугаар сарын 04-нд төрсөн /эрэгтэй/ Норжмаагийн Алтангэрэлийн асран хамгаалагчаар нагац ах Ш.Дэмбэрэлийг тогтоосугай.

    2. Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 119 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

    3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат /-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook