Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон насанд хүрэгчидийн эрчимт эмчилгээний тасаг өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болж байна.

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон насанд хүрэгчдийн яаралтай тусламж, эрчимт эрчимгээний тасагтөндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системийг байгуулахад ЧДЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар нийт 150 сая төгрөгийн төсвийг батласан билээ.

Уг өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системийг байгуулах ажлыг Медигаз ХХК 2015 оны 10-р сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 12-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

           Өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсоноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд дүүргийн түвшинд ийм өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй 2 дахь эмнэлэг болж байна.

           Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсоноос хүний биемахбодийн амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөнд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70%-ийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсоноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96%-ийг өгөх бүрэн боломж бүрдэнэ.

         Уг систем нь өвчтөний ор тус бүрт хүрэх бөгөөд тухайн өвчтөн эмнэлэгт ирсэн даруйд хүчилтөрөгч өгөх нөхцлийг бүрдүүлсэн орчныг байгуулж байна.Медигаз ХХК нь энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системийг урьд нь 4-5 гуравдагч шатлалын эмнэлэгт байгуулж байсан.  Энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системийг байгуулах ажлыг дэмжин хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ЧД-ийн засаг дарга болон ЧДЗДТГ-т талархаж буйгаа Чингэлтэй дүүргийн ард иргэд болон ЧДЭМТ-ийн хамт олны өмнөөс илэрхийлж байна.

Leave a Reply

  • Facebook