Тусгай зөвшөөрөл олгох тухай

2013 оны 11 дүгээр сарын 01                           Дугаар А/309                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх хэсэг, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Худалдаа үйлчилгээний газрын стандартын шаардлагын биелэлтийг хангасан тамхины тусгай зөвшөөрөл олгох 23 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Дүүргийн хэмжээнд тусгай зөвшөөрөл олгох захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Д.Булган/, дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс /Г.Саруул/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Г.Эрхэмбаяр/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Х.Хадбаатар/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбат/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                  Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook