ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРОХОД ТУН ОЙРХОН БАЙНА.

  1. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хороо:                                            17 дугаар хороо.

Төсөл хөтөлбөрийн нэр:               Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга.

Хүчин чадал:                                 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургууль.

Санхүүжилтийн эх үүсвэр:            Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт.

Төсөвт өртөг:                                2 078 000 000 төгрөг.

2015 онд санхүүжих дүн:              878 000 000 төгрөг.

Гүйцэтгэгч:                                    Рокпейнт групп ХХК.

 

  1. ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь 702.4 мянган га нутаг дэвсгэртэй, 3812 өрхийн 14043 хүн амтай. Тус хороонд ерөнхий боловсролын сургууль байхгүй, сургуулийн өмнөх боловсролын 103, 174 дүгээр цэцэрлэгүүд тус тус үйл ажиллагаагаа явуулдаг. Хорооны хэмжээнд сургуулийн насны 2517 хүүхэд байдгаас 2280 нь сургуульд хамрагддаг. Сургуульд хамрагдалтын түвшин 90,5%-тай.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1130 дугаартай захирамжаар тус хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар шийдвэрлэгдсэн.

Улмаар 2014 оны 06 дугаар сарын 03-нд НХААГ-14/0132 дугаартай тендер зарлагдаж, “Рокпейнт групп” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 2014.08.25-нд гэрээ байгуулагдсан.

Тус цогцолбор нь 2 давхар, 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор байхаар төлөвлөгдөн “Оникс маргад” ХХК зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба цогцолбор барилга баригдан ашиглалтанд орсоноор хорооны хэмжээнд сургуульд хамрагдалтыг 98 хувьд хүргэх боломжтой болох юм.

CAM00586

CAM00585

Тус барилга нь тухайн орчмын газар зүйн онцлогоос хамаарч “Долоон булгийн эх” хэмээх гадаргын усны ундаргатай, хөрснөөс усны нэвчилт ихтэй, суурийн ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан тул булаг шандын хөрсийг бүхэлд нь сольж, барилгын суурийг хийсэн.

CAM00590

Барилгын гүйцэтгэлийн явцын хувьд 11 дүгээр сарын 10-ны байдлаар барилгын гадна фасадны ажил хийгдэж дууссан. Дотор заслын ажлууд хийгдэж байна. Барилгын гүйцэтгэл 90 гаран хувьтай, гүйцэтгэгч талаас энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөн, эрчимтэй ажиллаж байна.

Барилгын ажлын явц. 2015.06.02-ны байдлаар.

CAM00582

Барилгын ажлын явц. 2015.07.02-ны байдлаар.

CAM01186

Барилгын ажлын явц. 2015.08.01-ний байдлаар.

IMG_8815

Барилгын ажлын явц. 2015 оны 09 дүгээр сарын байдлаар.

CAM01775

Барилгын ажлын явц. 2015 оны 10 дугаар сарын байдлаар.

CAM02088

Барилгын ажлын явц. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар.

CAM02325

CAM02315

CAM02310

 

Leave a Reply

  • Facebook