Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах тухай

2013 оны 11 дүгээр сарын 01                             Дугаар А/310                             Улаанбаатар хот

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дугаар заалт, 37 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Газар эзэмших эрхийнхээ хугацаа сунгахыг хүссэн 8 /найм/ иргэний газар эзэмших эрхийн хугацаа сунган хавсралтаар баталгаажуулсугай.

      2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн хугацаа сунган баталгаажсан Дүүргийн Засаг даргын 2012 оны А/228 дугаар захирамжийн Б.Давааням, 2003 оны 52 дугаар захирамжийн С.Энх-Амгалан, 2002 оны захирамжийн 275 дугаар захирамжийн Б.Чунагсүрэн, 2003 оны 52 дугаар захирамжийн М.Галсанпунцаг, 2003 оны 52 дугаар захирамжийн Б.Хишигбаатар, 2007 оны 151 дүгээр захирамжийн Б.Нямгэрэл, 2003 оны 75 дугаар захирамжийн Ж.Вандансүрэн, 2002 оны 274 дүгээр захирамжийн С.Алтангэрэл нарт хамаарах заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

      3. Газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Өмч, газрын харилцааны алба /М.Алтансүх/-нд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                             Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook