Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, хаяг солиулах тухай

2013 оны 11 дүгээр сарын 01                     Дугаар A/311                      Улаанбаатар хот

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дугаар заалт, 37 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Газар эзэмших эрхийнхээ талбайн хэмжээ, зориулалт, хаяг өөрчлөхийг хүссэн 10 /арав/ иргэний газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт, хаяг өөрчлөн хавсралтаар баталгаажуулсугай.

    2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн хугацаа сунган баталгаажсан Дүүргийн Засаг даргын 2013 оны А/242 дугаар захирамжийн Б.Туул, 2004 оны 62 дугаар захирамжийн Түвшин Ундраа ХХК, 2007 оны 150 дугаар захирамжийн Д.Энхтүвшин, 2012 оны А/228 дугаар захирамжийн О.Цогцэцэг, 2003 оны 121 дүгээр захирамжийн Н.Эрдэнэчимэг, 2012 оны А/30 дугаар захирамжийн Н.Сонинцэцэг, 2004 оны 122 дугаар захирамжийн З.Батсайхан, 2003 оны 121 дүгээр захирамжийн Ч.Лхагвасүрэн, 2004 оны 172 дугаар захирамжийн Д.Баттөр нарт хамаарах заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

   3. Газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын бүртгэлд бүртгэн авч, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Өмч, газрын харилцааны алба /М.Алтансүх/-нд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                             Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook