Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай

2013 оны 10 дугаар сарын 25                          Дугаар А/306                        Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Төрсөн эх Б.Солонго нь 2011 онд өвчнөөр нас барсан тул төрсөн эцэг Г.Найдандоржийн зөвшөөрлөөр 1996 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн, эмэгтэй Найдандоржийн Номин-Эрдэнийн харгалзан дэмжигчээр нагац ах Баттөмөрийн Баясгаланг , төрсөн эх Б.Уянга нь 2013 онд нас барсан тул төрсөн эцэг Нямаагийн Энхболдын зөвшөөрлөөр 2000 оны 04 дүгээр сарын 18-нд төрсөн эрэгтэй Энхболдын Бат-Эрдэнийн асран хамгаалагчаар эмэг эх Цэрэнбазарын Цэцэгмааг, төрсөн эх Б.Отгонбаяр нь 2013 онд, төрсөн эцэг Б.Нямдорж нь 2011 онд нас барсан тул 2004 оны 04 дүгээр сарын 21-нд төрсөн, эмэгтэй Отгонбаярын Дэлгэрмаагийн асран хамгаалагчаар нагац эгч Бархасын Отгонсүрэнг тус тус тогтоосугай.

    2. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат /-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook