Үүрэг гүйцэтгэгч томилох тухай

2013 оны 11 дүгээр сарын 07                     Дугаар А/313                        Улаанбаатар хот

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354, 2012 оны 78, 129 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Дүүргийн Засаг даргын асуудлын хүрээний харъяа байгууллага Дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цээхүү овогтой Жаргалтайг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс томилсугай.

    2. Ц.Жаргалтайн албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлал 514.103 /таван зуун арван дөрөв нэг зуун гурав/ төгрөгөөр тооцон олгохыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

    3. Дотоод аудитын албаны дүрмийг боловсруулан батлуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Дотоод аудитын алба /Ц.Жаргалтай/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook