Буцалтгүй тусламж олгох тухай

2013 оны 11 дүгээр сарын 07                 Дугаар А/314                     Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Тус дүүргийн цэцэрлэгт олон жил үр бүтээлтэй, тасралтгүй ажиллаж тэтгэвэрт гарсан Гүнбал овогтой Тэрбиш нь хүнд өвчний улмаас цаашид зайлшгүй хийлгэх эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн өргөдөл ирүүлснийг харгалзан эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

    2. Буцалтгүй тусламжинд олгох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Б.Мөнхбат/-т зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook