Дотоод Аудитын албаны дүрэм,орон тоо, бүтцийг батлах тухай

2013 оны 11 дүгээр сарын 11                        Дугаар А/319                      Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь заалт, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын албаны дүрмийг нэгдүгээр хавсралтаар, орон тоо, бүтцийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

    2. Албаны үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, батлагдсан дүрмийг мөрдөн ажиллахыг Дотоод Аудитын алба /Ц.Жаргалтай/-нд үүрэг болгосугай.

    3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга /Б.Мөнхбат/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook