Чингэлтэй дүүрэгт хальтиргаа гулгаа арилгах ажлаар авч хэрэгжүүлсэн ажлын мэдээ

2015 оны 11 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө орсон цас оролтоор ЗДТГ-н Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс 2015.11.15-ны ням гарагт хуваарийн дагуу ажилласан бөгөөд цаг үеийн байдлыг Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдээллэн ажиллалаа. Дээрх ажилд 2015.11.15-ны ням гарагын 18.00 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний 30 зам талбайн ажилтан, 2 жолооч, 3 ачигчийг ажиллуулан нийтийн эзэмшлийн зам талбайд давс цацалт хийж, цэвэрлэгээ хийлээ. Дүүргийн хэмжээнд хальтиргаа гулгаанаас сэргийлэн 18 байршилд нийт 56 тн давс цацалт хийж авто замын хальтиргаа гулгааг арилган ажилласан байна.

2015.11.16-ны даваа гарагт дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс бүрэн бүрэлдэхүүнээр хороодын цасны цэвэрлэгээнд хяналт тавин ажиллаж 980 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, цэвэрлэгээ хийгдээгүй байсан 58 аж ахуй нэгжээр орж НИТХТ-н 61, 63-р тогтоолыг танилцуулан өөрийн байгууллагын хариуцсан талбайг цэвэрлэн хальтиргаа гулгааг арилгах талаар шаардлага тавьж цэвэрлэгээнд гаргалаа.

          Цэвэрлэгээний ажилд: Бест центр, Мобиком ХХК, Скайтель ХХК, Хас банк, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Бишрэлт трейд ХХК, Чандмань СӨХ, Ялалт СӨХ, Тэнгис Өргөө СӨХ, Тасган СӨХ, Ногоон нуур СӨХ, Билэг СӨХ, Тэнгис кинотеатр, Хаан банк, Монгол банк, УИД, Комьпютер ланд, Буянт СӨХ, Ирээдүй 3 СӨХ, Бат Эвсэг СӨХ, ХХБ, Мянгат СӨХ, БХ 30 СӨХ, Эмээгийн цайны газар, Тэ Жу Ён, Орчин гэр ахуйн бараа, Гео экологийн хүрээлэн зэрэг газрууд идэвх санаачлага гарган цаг тухайд нь цэвэрлэгээ хийж хэрэгжүүлсэн.

IMG_3310    IMG_3311

IMG_3312   IMG_3313

Leave a Reply

  • Facebook