Байнгын ажлын хэсэг байгуулах тухай

2013 оны 11 дүгээр сарын 11                      Дугаар А/320                     Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг, захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэг, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.3.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Тус дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр /Найман шарга, Их найман шарга, Цэцэг төв, Ард кино театр, Төмөрчний гудамж/-т зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хамтарсан Байнгын ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 Байнгын ажлын хэсгийн дарга:

Б.Мөнхбат Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга:

Ц.Цэнд-Аюуш  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн

Гишүүд:

Ж.Эрдэнэбат  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

 А.Баянмөнх Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн Газрын бодлого, төлөвлөлтийн хэлтсийндарга /зөвшилцсөнөөр/

 Н.Энхтуяа   Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын Банк бус санхүүгийн байгууллагуудын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

Б.Долгорсүрэн Санхүүгийн зохицуулах хорооны Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газрын Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

М.Болортуяа Татварын хэлтсийн дарга

Л.Бархасбаатар Татвар хураалтын тасгийн дарга

Д.Ганболд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

О.Чингэсболд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа

А.Ганбат 1 дүгээр хорооны Засаг дарга

Э.Орхон 2 дугаар хорооны Засаг дарга

Ж.Чимэдцогзол 3 дугаар хорооны Засаг дарга

2. Валютын арилжаа, үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу тогтмол зохион байгуулж ажиллахыг Байнгын ажлын хэсэг /Б.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

3. Хороодын нутаг дэвсгэрийн хэмжээнд байнгын хяналт тавьж, өдөр тутмын удирдлагаар ханган Байнгын ажлын хэсэгт мэдээлж ажиллахыг хорооны Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                               Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook