Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд бичиг хэргийн зардлыг олгох тухай

2013 оны 11 дүгээр сарын 12                        Дугаар А/322                        Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, 29,2, Төсвийн тухай хуулийн 14.2.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Дүүргийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд 2013 оны 4 дүгээр улирлын бичиг хэргийн зардлыг олгосугай.

    2. Улиралд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог бичиг хэргийн зардалд зарцуулагдах 722.550 /долоон зуун хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

    3. Хороодын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook