Архины хор хөнөөл , гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа

Монголын Нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэгтэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1-19 дүгээр хороодын нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт “Архины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг дүүргийн хурлын зааланд зохион байгууллаа.Уг сургалтад Захиргаа, хуулийн хэлтсийн Хороо хариуцсан ахлах мэргэжилтэн П.Амартүвшин, Эрх зүйн сургалт сурталчилгаа, тогтоол шийдвэр, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Дагиймаа нар оролцлоо.

Сургалтын үр дүнд хороодын нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар архины эрүүл мэнд болон нийгэмд үзүүлж буй хор нөлөө, гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмшихээс гадна өөрсдийн хороонд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, хэрхэн зохион байгуулах талаар чадвар эзэмших юм.

Түүнчлэн хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулахад архидалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх, иргэдэд ойлгуулах, ингэснээр эрүүл, аюулгүй байдалд амьдрах орчин бүрдэх талаар зөв хандлагыг төлөвшүүлэх явдал чухал юм

6

5

4

3

2

Leave a Reply

  • Facebook