МАНЛАЙЛАН СУРАЛЦАГЧ ОЮУТАН СУРАГЧДЫГ ДЭМЖИХ ДҮҮРГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Тэтгэлэгт доорх шаардлагыг хангасан, Чингэлтэй дүүргийн харьяат, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын бакалаврын зэргийн I дамжааны оюутан хамрагдана.

Шаардлага:

  • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжлийг хангах чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилт бүхий үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж өөрийн сонгосон нэг сургуульд хэрэгжүүлэх бололцоотой байх. /Хөтөлбөр нь суралцагчдыг манлайлсан, өөрөө хэрэгжүүлэх бололцоотой, шинэлэг санаа агуулсан байна./
  • Сурлагын голч оноо “А” буюу 90-ээс дээш оноотой байна. /ЕБС-ын голч дүн/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг 700 буюу түүнээс дээш оноотой өгсөн байх
  • Дотоодын их дээд сургуульд зохих журмын дагуу элссэн байх бөгөөд Монгол улсад нэн хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа бол давуу тал болно.
  • Олон нийтийн ажилд бусдыгаа манлайлан оролцдог байх

Бүрдүүлэх материал:

  • Дэвшүүлсэн хөтөлбөр /Хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хамт/
  • Анкет /маягтын дагуу/
  • Суралцагчийн өргөдөл
  • Эцэг, эх асран хамгаалагчийн болон өөрийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Суралцагчийн хувийн хэргийн хуулбар
  • Суралцаж байсан ерөнхий боловсролын сургуулийн албан ёсны тодорхойлолт.
  • Боловсролын үнэлгээний төвийн батламж хуудас /хуулбар/
  • Зохих журмын дагуу сургуульд элссэнийг батлах БШУЯ-ны томилолт

Шалгаруулах хугацаа:

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдийн материалыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс 311 тоот өрөөнд хүлээн авна.

Ажлын хэсэг ажлын 3 хоногт багтаан шалгаруулалтыг зохион байгуулж олон нийтэд зарлана.

 

НЭР ДЭВШИГЧИЙН АНКЕТЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

Leave a Reply

  • Facebook