“Хүнсний эрхийн бичиг” олгох халамжийн үйлчилгээнд санхүүжилт олгох тухай

2013 оны 11 дүгээр сарын 12                   Дугаар А/321                        Улаанбаатар хот

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, 29.2, Төсвийн тухай хуулийн 14.2.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.“Хүнсний эрхийн бичиг олгох” 172 өрхийн нэрсийг хавсралтаар баталсугай.

   2. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ “Хүнсний эрхийн бичиг” –ийн 2013 оны 11 дүгээр сарын санхүүжилт 7.905.000 /долоон сая есөн зуун таван мянга/ төгрөгийг Халамжийн сангаас гаргаж олгохыг Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

  3. “Хүнсний эрхийн бичиг олгох” үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                           Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook