Чингэлтэй дүүргийн хэсгийн ахлагч нарын зөвлөлдөх уулзалт боллоо

Чингэлтэй дүүргийн 7-14 хорооны “Хэсгийн ахлагч нарын уулзалт, зөвлөгөөн” 2015 оны 11 дүгээр сарын 20-нд болж, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат , Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж болон бусад алба, хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар оролцов. Уулзалт, зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нээж үг хэллээ.

Зөвлөгөөний үеэр Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, аргачлал сэдвээр дүүргийн ЗДТГ-ын Захиргаа ,хуулийн хэлтсийн мэргэжилтэн Л.Ариунзаяа , цэргийн тоо бүртгэлтийн талаар цэргийн тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар, хамтарсан багт хэсгийн ахлагчийн үүрэг оролцоо сэдвээр ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэн, худалдаа үйлчилгээний талаар худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, хог хаягдлын шинэчилсэн менежментийн талаар ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Хүн ам , орон сууцны засварын тооллогын талаар Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул , Төлөвлөлт болон хороодод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд тус тус мэдээлэл хийв.

 

IMG_9206  IMG_9181

IMG_9175

IMG_9190

Leave a Reply

  • Facebook