ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “СУРАГЧ СОЛИЛЦОО” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын Сурагчдын Өөрөө Удирдах байгууллагуудын /СӨУБ/ үйл ажиллагааг уялдуулах, туршлага солилцох, хамтран ажиллах, удирдах багийг чадваржуулах, сурагчдын дуу хоолойг сонсох, үйл ажиллагааг идэвхжүүлэх, дүүргийн “Хүүхдийн холбоо”-ны үйл ажиллагааг СӨУБ-аар дамжуулан сурталчлахад оршино.

Хугацаа:

2013 оны 11 сарын 21, 11 сарын 22-ны өдрүүдэд

Хамрах хүрээ:

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын Сурагчдын Өөрөө Удирдах байгууллагын сурагчид.

Зохион байгуулат:

11 дүгээр сарын 21-нд: Хичээлд сууж, сургуулийн СӨУБ-ын үйл ажиллагаатай танилцана.

  • Харилцан сурагч солилцсон сургуулиуд ижил тоотой байна.
  • Тухайн өдрийн хичээлд бүрэн сууна.
  • Тухайн сургуультай танилцана.
  • Сурагчдын Өөрөө Удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцана.
  • Уулзалт, ярилцлага хийж харилцан туршлага судална.
  • Нөхөрсөг тэмцээн, уралдаан, мэтгэлцээн зохион байгуулна.
  • Ном болон бэлэг дурсгал солилцоно.

11 дүгээр сарын 22-нд: Солилцоогоор очсон сурагчид өөрсдийн хэрэгжүүлдэг үйл ажиллагааг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулна.

 

Зохион байгуулагч:

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, “Хүүхдийн Холбоо”, сургуулиудын Сурагчдын Өөрөө Удирдах байгууллага

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook