“ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ” ЗӨВЛӨГӨӨНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

Хүүхэд, эцэг эх, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг эрчимжүүлэн хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ:

Ерөнхий боловсролын сургууль тус бүр нийгмийн ажилтан 1, эцэг эхийн төлөөлөл 5, цэцэрлэг тус бүр арга зүйч 1, эцэг эхийн төлөөлөл 3, хороодын нийгмийн ажилтан 19, дүүргийн хүүхдийн холбооны 5 хүүхэд, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд нийт 200 хүн хамрагдана.

Гурав. Үйл ажиллагаа:

Зөвлөгөөнийг угтан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүр эцэг эхийн холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, “Хүүхдээ сонсьё-Тэднийг дэмжье” 14 хоногийн аяныг өрнүүлэн /2013.11.18-2013.11.29/ цаашид нэн тэргүүн хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, үйлчилгээ, түүнийг бодит ажил болгох арга замыг хэрхэн сонгох талаар санал хүсэлт болон эцэг эхийн холбоо, зөвлөлийн 2013 онд хийсэн ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө ирүүлнэ.

Жич: Эцэг эхийн холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэн ерөнхий боловсролын сургууль 3, цэцэрлэг 5 холбоо, зөвлөлийг шалгаруулан шагнаж урамшуулна.

Дөрөв. Зохион Байгуулагч:

Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Хайлааст”, “Чингэлтэй” ОНХХөтөлбөр, Боловсролын хэлтэс

Тав. Хугацаа:

Зөвлөгөөний үйл ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.00 цагаас Соёл Урлагийн их сургуулийн “Оюутан” театрт болно

Зургаа. Хэлэлцэх асуудал:

  • Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эхийн харилцаа хандлагын нөлөөлөл
  • Өсвөр үеийнхний харилцаа, хандлага
  • Сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн холбоо, зөвлөл сургууль, багш нарын хамтын ажиллагааны үр дүн
  • Эцэг эхийн холбоо, зөвлөлийн тэргүүн туршлага солилцох

Долоо. Хүрэх үр дүн:

Сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа өргөжин харилцан туршлага солилцох, сургууль, цэцэрлэг, эцэг эх, багш суралцагчийн хамтын үйл ажиллагаа сайжирсан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook