ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2013 ОНЫ А/305 ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДҮГНЭЛТ

Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар “Чингэлтэй дүүрэг, 2, 6 дугаар хороодын гудамжны дундах гэрэлтүүлгийн ажил”, ЧДХААА 13/075 дугаартай ажлын тендерт оролцсон “Ханлиг илч” ХХК, “Термо элект трейд” ХХК, “Улаанбаатар электро монтаж” ХХК-иудын ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж “Ханлиг илч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж дүгнэлээ.

Шаардлагад нийцсэн “Ханлиг илч” ХХК–ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр дүгнэлт гаргав.

Тендерт оролцсон бусад компаниудын хувьд дараах шаардлагуудын улмаас тендерт шалгарах боломжгүй болсон. Үүнд:

 

“Термо элект трейд” ХХК нь

1.   Итгэмжлэхийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй.

  1. Ажлын тоо хэмжээг дутуу ирүүлсэн байна.
  2. Машин тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл хангалтгүй байна.
  3. Шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй байна.
  4. Техникийн тодорхойлолт ирүүлээгүй байна.

“Улаанбаатар электро монтаж” ХХК нь

  1. Итгэмжлэхийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй.
  2. Зураг төсвийн үнийг төсөвт оруулаагүй байна.
  3. Түргэн хөрвөх хөрөнгө болон авах боломжтой зээлийг нотлох баримт ирүүлээгүй байна.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлээгүй байна.
  5. Ажлын тоо хэмжээ зөрүүтэй байна.

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Leave a Reply

  • Facebook