Эргүүл хийж буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох ёстой

    Нийслэлийн удирдлагууд сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан.

    Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна.

    Аав ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа бөгөөд эцэг эхчүүдийг эргүүлд гарахад нь ажил олгогч байгууллагаас хагас өдрийн цалинтай чөлөө олгохыг дээрх журамд тусгажээ.

   Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах ажээ.

    Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook