ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 57 ДУГААР СУРГУУЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ М.НЯМЖАРГАЛ АНУ-ЫН ХҮҮХЭД СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ 100%-ИЙН ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР ХАМРАГДАХ БОЛЛОО.

IMG_9362

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийг тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 16-18 насны сурагчдын дунд хэрэгжүүлэх үүд хаалга нээгдлээ. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг “Лео камп” олон улсын хүүхэд залуучуудын төвтэй хамтран хэрэгжүүлэх юм.

2015-2016 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 21 сургуульд 25540 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сард сурагч солилцооны хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд нээлттэй зарлаж, сургууль тус бүр шилдгийн шилдэг нэг сурагчийг шалгаруулан өрсөлдүүлснээс ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн сурагч М.Нямжаргал сурагч солилцооны хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгтэйгээр хамрагдах эрхийн эзэн болж, батламжийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Засаг дарга Д.Ганболд гардуулан өглөө.

IMG_9333

М.Нямжаргал нь сурлага, урлаг, спортын олон талын авьяастай шилдэг сурагч бөгөөд олон нийтийн ажил, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд хамт олноо манлайлан оролцдог сурагч юм. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын сонгуульт ажлыг удирдан зохион байгуулдаг, анги бүлэг, сургууль, дүүргийн түвшинд М.Нямжаргалын биечлэн удирдсан, санаачлан хэрэгжүүлсэн ажлууд өндөр үнэлгээ авч байсан.

            М.Нямжаргалын амжилтуудаас

  • 2012 онд ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн “Тэргүүний сурагч”
  • 2013 онд “Үлэмж сайн охин” цол, өргөмжлөл
  • 2014 онд боловсролын 57 дугаар сургуулийн “Тэргүүний сурагч”
  • 2014 онд ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн “Авьяаслаг сурагч”

IMG_9336 IMG_9359 IMG_9366 IMG_9348

Leave a Reply

  • Facebook