Д.Ганболд: Оюунлаг Монгол хүүхэд Монголын ирээдүй юм

 IMG_9527

Хүүхдийн номын өргөөг нээж дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлэхдээ “Монгол түмнийг элгэндээ тэвэрсэн Чингэлтэй хайрханы өвөрт эрдэм номын гэгээ өнөд цацарч байх ерөөл авшигтай байдаг. Эрт эдүгээгээс хайрханы өвөрт бичиг соёл, эрдэм номын мэргэд амьдран бүтээл туурвилаа туурвин түмэн олондоо хүргэж ирсэн түүхтэй. Дүүргийн Засаг даргын ажлыг хүлээн авсанаас эхлэн мөрөөдөж байсан хүүхдийн номын өргөөг нөхдийнхөө хамт байгуулан өнөөдрийн билэгт сайн өдөр нээж байгаадаа туйлын баяртай байна. Энэ номын өргөөг Улсын хэмжээнд жишиг болохуйцаар үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэн ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтнй хүүхдүүдийн ямар ч сайд бэрхшээлгүйгээр үйлчлүүлэх орчинг иж бүрнээр нь шийдвэрлэхийг зорьсон, цахим номын сангийн болон чөлөөтэй сонголттой номын сангийн үйл ажиллагааг анхлан нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

IMG_9741

Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэгчлэн бид саяхан дүүрэгтээ хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон Хүүхдийн амбулаторийг Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулсан бол одоо хүүхдийн оюун ухааныг тэтгэх ийм сайхан үндэсний хэв шинжийг бүрдүүлсэн, хүүхдийн нас насны онцлогт тохируулсан номын өргөөтэй болж байна. Миний хэлэх дуртай “Оюунлаг Монгол хүүхэд Монголын Ирээдүй юмаа” гэдгийг хүүхэд багачууддаа хэлэх гээд байна. Хүүхдийн номын өргөөний өндөр үүдийг нээн үйл ажиллагааг эхлүүлж байна” гэв.

IMG_9548

Засаг дарга Д.Ганболд нээлтийн ёслол дээр өөрийн номын сангаас Хүүхдийн номын өргөөнд ардын аман зохиолын номны цуглуулга бэлгэлэв.

Leave a Reply

  • Facebook