О.Сундуй: Монголын зохиолчид баярласанаа илэрхийлж байна

IMG_9521

Хүүхдийн номын өргөөний нээлтийн ёслолд Монголын Зохиолчдын Эвлэлийг төлөөлөн ирсэн Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй зохиолчдын нэрийн өмнөөс үг хэлэхдээ “Чингэлтэй уулын эзэн мэргэн буурал нь баруун гартаа ном бариад зүүн гараараа өсөх дэлгэрэхийн бэлгэдэл цэцэг барьсан хүүхэд тэвэрсэн байдаг юм билээ. Саяхан Чингэлтэй дүүрэг нь Хүүхдийн эмнэлэгтэй болсон. Одоо хүүхдийн номын өргөө нээж байна. Энэ нь цаагуураа нарийн бодож, төлөвлөсөн дүүргийн Удирдлагын холч хараа юм гэдгийг тунгаан бясалгаж байлаа. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үгийн адилаар Саруул ухааныг дэлгэрүүлэх сайхан ордонд нь энд баригджээ. Үүнтэй нэгэн адил Чингэлтэйчүүд ном хүүхэд хоёроо өвөр дээрээ суулгаад авлаа” хэмээн өгүүлэв.

 IMG_9558

Leave a Reply

  • Facebook