12 ДУГААР ХОРООНЫ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ

  1. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хороо:                                                      12 дугаар хороо.

Төсөл хөтөлбөрийн нэр:                         Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга.

Хүчин чадал:                                           120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургууль.

Санхүүжилтийн эх үүсвэр:                      Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт.

Төсөвт өртөг:

Барилгын төсөв-                                     2.200.000.000 төгрөг.

Барилгын ИШС, Тохижилт                     822.634.145 төгрөг

Авсан санхүүжилт:                                 1.456.000.000 төгрөг.

Гүйцэтгэгч:                                             Си Эйч Си ХХК

  1. ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08-р сарын 05-ны өдрийн А/667 тоот захирамжаар дүүргийн 12-р хорооны Булгийн 19-н 1142, 1143, 1144, 1151, 1152, 1153 хашаанууд нийт 6 айлын 3251 м2 талбайг чөлөөлж 259.959.014 төгрөгний нөхөн олговор олгон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сургууль, цэцэрлэгийн цогцолбор 3 давхар барилгыг барихаар “Си Эйч Си” ХХК шалгаран гүйцэтгэж байна.

            Сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цогцолбор барилга бөгөөд нийт барилгын талбайн хэмжээ нь 1329.6 м2 ба үүнээс Цэцэрлэгийн талбайн хэмжээ нь 360 м2 ба сургуулийн талбайн хэмжээ нь 432 м2, биеийн тамирын заалны талбайн хэмжээ 288 м2, холбох хүзүүвчийн талбайн хэмжээ нь 249,6 м2 талбайг хамарч байна.

            5-р сарын 31-д цэцэрлэгийн газар шорооны ажил эхэлж, 06-р сарын 08-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн суурийн талбайг бетондох ажил эхэлсэн.

7-р сарын 27-ны өдөр бага сургууль, цэцэрлэг биеийн тамирын заал, хүзүүвчний цутгалт болон карказ, дээврийн хучилтын ажил хийгдэж дууссан.08 дугаар сарын 07-ны өдрөөс гадна өрлөгийн ажил дуусч гадна, дотор шаврын ажилд орсон.11-р сарын 01-ний өдрөөс гадна, дотор шаврын ажил дуусч гадна фасат, дотор заслын ажил эхэлсэн.

11-р сарын 13-ны байдлаар гадна фасатны ажил дуусч тохижилт болон дотор заслын ажил явагдаж байна.

Дээрх сургууль, цэцэрлэгийн цогцолбарын барилгын ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газраас шалгарсан байгууллагатай тогтмол хамтран уялдаа холбоотой ажиллаж байна.

7

8 (1)

8

9

10

12

13

Leave a Reply

  • Facebook