СУРАГЧДЫН НИЙГМИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭВ

IMG_0017

БНТУ-ын “ТИКА” олон улсын байгууллагын дэмжлэгээр “SosyalBen” Төрийн бус байгууллагын 8 оюутан Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 7-12 насны сурагчдын нийгмийн ур чадварыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төсөл нь богино хэмжээний кино, зураг, дүрслэх урлаг, бүжиг, зохион бүтээх гэсэн чиглэлээр явагдсан бөгөөд сайн дурын мэргэжлийн багш-оюутнууд 6 хэсэгт хуваагдан 180 сурагчид 7 хоногийн хугацаанд сургалт явуулсан байна.

Төслийн үр дүнгийн тайлан, үзүүлэх ажил 2015 оны 11 дүгээр сарын 30-нд болж БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг,багш, ажилтан, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Туркийн “SosyalBen” төрийн бус байгууллагын багш-оюутнууд сурагчдад Турк үндэсний дуу, бүжиг зааж, сургаж төслийн үр дүнгийн тайлангийн үеэр сурагчид сонирхууллаа. Мөн сурагчид бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, өөрсдийн бүтээсэн богино хэмжээний видео киног үзүүлж, ажлаа тайлагнав.

IMG_0033

IMG_0037

IMG_0044

IMG_0048

IMG_0078

IMG_0097

IMG_0116

IMG_0122

IMG_0127

IMG_0129

IMG_0154

IMG_0168

IMG_0192

IMG_0196

IMG_0186

Leave a Reply

  • Facebook