ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

IMG_0205

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз болон “SosyalBen” төрийн бус байгууллагын оюутан-багш нарыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монгол-БНТУ эртний түүхэн уламжлалтай, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд энэ харилцаа улам хүрээгээ тэлж байгаа. Чингэлтэй дүүргийн хувьд Туркийн Элчин сайд, Элчин сайдын яам болон ТИКА олон улсын байгууллагатай хамтын ажиллагаатай. ТИКА олон улсын байгууллагын тусламж, хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалт хийгдсэн. Цаашид ч хоёр талын хүүхэд, багачууд, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа онцоллоо.

IMG_0210

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүндэтгэн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн сурагчдад нийгмийн ач тусыг сайжруулах төслийн хүрээнд ажилласан “SosyalBen” төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааг Монголд цаашид явуулах, хамтран ажиллах урлаг, боловсролын салбарын олон арга хэмжээний эхлэл болж байгаа гэж тодотгов.Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд уулзалтын төгсгөлд Элчин сайд Мурат Карагөз-д Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг гардуулан өглөө.

IMG_0215

IMG_0218

IMG_0248

IMG_0259

IMG_0268

IMG_0319

Leave a Reply

  • Facebook