ЦАГДААГИЙН 2 ДУГААР ХЭЛТСИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙГ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ШАГНАЛААР ШАГНАВ

shag-1

Өнөөдөр Дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зарим албан хаагчдыг Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагналаа. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хорооны цагдаагийн Ахлах ахлагч М.Хатанбаатарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одон, Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офецер,Цагдаагийн ахмад В.Энхцэцэгийг дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа. Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын  Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ц.Содхүү нар гардууллаа.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүрэгтээ ажил үйлсээрээ тэргүүлж байгаа та бүхэндээ цаашдын ажилд нь амжилт хүсч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

shag-2

shag-3

Leave a Reply

  • Facebook