ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 150 ХҮҮХДИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

8-1

Нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, Засаг даргын өмнө хариуцан ажиллах хуваарь, дүүргийн Засаг даргын 2015 оны А/241 дүгээр захирамжаар батлагдсаны дагуу 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс хариуцан ажиллаж 14 хоног тутамд ажлын явцын талаар тайлагнан ажиллалаа.

  1. Ерөнхий мэдээлэл:

Байршил: 8 дугаар хороо

Төслийн нэр: Цэцэрлэгийн барилга

Хүчин чадал: 150 хүүхдийн ор

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

Төсөвт өртөг: 1 069 000 000 төгрөг

Олгогдсон санхүүжилт: 750 000 000 төгрөг

Гүйцэтгэгч байгууллага: “АТА ТРЕЙД” ХХК

Барилгын хийц: Канад модон технологи

  1. Дэлгэрэнгүй мэдээлэл:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо дунд тасганы 9 дүгээр гудамж, 82, 83, 84 тоот 3 айлын газарт 240.0 сая төгрөгийн нөхөн олговор олгон газрыг бүрэн чөлөөлж, “АТА трейд” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын барилгын стандартад 2 давхар модон барилгын стандарт байхгүйн улмаас зураг, төслийн ажил удааширч 2015 оны 7 дугаар сард батлагдсанаар суурийн болон гадна цахилгааны ажлыг гүйцэтгэсэн.

2015 оны 8 дугаар сард гадна бохирын цооногийн болон барилга угсралтын ажлуудыг, 9 дүгээр сард гадна талбайн тохижилтын ажлыг тус тус хийж гүйцэтгэж дотор заслын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Улс орны эдийн засагтай уялдаж 2015 онд тус цэцэрлэгийн барилгад төсөв батлагдаагүй бөгөөд он дамжсан 750,0 сая төгрөгийн санхүүжилтээр дээрх ажлуудыг гүйцэтгэж ажил түр зогссон бөгөөд 2016 оны улсын төсөвт үлдэгдэл төсөв болох 300.0 сая төгрөг батлагдсан байна.

 

8-3

8-4

8-6

8-5

 

Leave a Reply

  • Facebook