ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 12 ДУГААР САРЫН 5-7-НЫ ӨДРҮҮДЭД ЗОЛБИН НОХОЙ, МУУР УСТГАНА

nohoi

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/138 дугаар тушаалаар нийслэлийн хэмжээнд золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх ажлын удирдамж батлагдсан.

Дээрх ажлын хүрээнд “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 12 анчин Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас 17:00 цагийн хороонд золбин нохой, муур устгалын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг тэжээвэр нохой, муураа сул тавихгүй байлгах, устгуулах нохой, муурны байршил, захиалгыг өгч устгуулах талаар анхаарч ажиллахыг уриалж байна.

nohoi

 

Leave a Reply

  • Facebook