Сургууль, цэцэрлэгүүдэд гамшгаас хамгаалах 13 нэр төрлийн багаж хэрэгсэл өгөв

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2007 оноос эхлэн хамтран ажиллаж Гамшгаас хамгаалах үүрэг бүхий байгууллага аж ахуй нэгжийн Гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах, техник багаж тоног төхөөрөмж, гал унтраах хэрэгсэл нийлүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 35 байгууллагыг хамруулан зохион байгуулсан билээ.

heregsel1 heregsel2

2013 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Сургууль, цэцэрлэгийн Гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах” төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд дүүргийн 39, 57, 61-р сургууль, 31, 43, 124, 154, 173-р цэцэрлэгүүдэд Гал унтраагуул, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, аврах хантааз, аваарийн гэрэлтүүлэг, хүрз, жоотуу, шүгэл, ОП-цув, цахилгаан үүсгүүр зэрэг 13 нэр төрлийн нийт 13 сая төгрөгийн өртөг бүхий багаж хэрэгслийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй салбарын хөтөлбөрийн зохицуулагч Ч.Оюунбадрах нар өнөөдөр хүлээлгэн өглөө.

heregsel3 heregsel4

Цаашид Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран Гамшгаас хамгаалах талаар аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад поактик сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

heregsel5 heregsel6

Leave a Reply

  • Facebook