ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД “МИНИЙ ӨВ СОЁЛ-МОНГОЛ БИЧИГ МИНУ” УРАЛДААНЫ УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

IMG_0362

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын нэрэмжит “Миний өв соёл-Монгол бичиг мину” уралдааныг Ж.Чимэдрэгзэн захиралтай улсын тэргүүний 24 дүгээр сургуулийнхан ахлах ангийнхныхаа дунд зохион байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 2-нд шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаант аяны хүрээнд 24 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид үндэсний монгол бичгээ сурч, Монгол бичгээр урласан уран бүтээлийнхээ үзэсгэлэнг нээлтээ хийгээд удаагүй Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд гаргасан юм.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, мөн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, 24 дүгээр сургуулийн захирал Ж.Чимэдрэгзэн, тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов.

Уралдаанд оролцсон ангиудаас тэргүүн байрыг Г.Пүрэвжаргал багштай 10г анги, дэд байрыг Г.Ганбаяр багштай 10б анги, гутгаар байрыг Ч.Отгонбагштай 11а ангийн хамт олон, сурагчдаас тэргүүн байрыг 10г ангийн сурагч Марал-Эрдэнэ, дэд байрыг 10г ангийн сурагч Г.Нямбаяр, гутгаар байрыг 11г ангийн сурагч Лхамдарь нар эзэлсэн бөгөөд Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургуулийн удирдлагууд шагналыг гардууллаа.

24 дүгээр сургуулийн багш, сурагчдын төлөөллүүд уран бүтээлийн дээжсээсээ зочид төлөөлөгчдөд сонирхуулж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн болон Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нарт монгол бичгээр нэрийг нь бичиж, дурсгал болгон хадгалуулсан юм.

IMG_0376

IMG_0380

IMG_0398

IMG_0410

IMG_0413

IMG_0421

IMG_0429

IMG_0480

IMG_0556

IMG_0562

IMG_0426

IMG_0498

IMG_0525

05---46

IMG_0588

IMG_0608

IMG_0618

IMG_0332

IMG_0334

IMG_0570

IMG_0462

IMG_0635

IMG_0637

IMG_0639

IMG_0646

IMG_0641

IMG_0655

IMG_0656

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook