ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН АЖЛЫН БАЙР 10, 17 ДУГААР ХОРООДОД НЭЭГДЛЭЭ

IMG_0732

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явуулын ажлын байр, 17 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг тус бүр ашиглалтад хүлээлгэн өгөв.

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр тохиодог. Энэ арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргаж, нээж өгөх арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, түүнчлэн 17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Лхагвадорж, Засаг дарга Хүрэлбаатар нар оролцов.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд нээгдсэн Явуулын ажлын байранд “Чадварлаг” бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн өөрсдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэж, худалдан борлуулах боломж нээгдэв.

17 дугаар хороонд “Зөв сэтгэж-Зөв амьдарцгаая” төрийн бус байгууллагын салбар болгон ажлын байр нээж хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн хувцас, оёдлын үйлдвэрлэл, хувцас засварын үйлчилгээ явуулах боломж бүрдэв.  Тэдгээр иргэд “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтнуудын ажлын бээлийг үйлдвэрлэсэн байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэгч иргэддээ гаргаж өгсөн байрны цахилгаан, дулааны зардлыг хариуцах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах зэрэгт анхаарал хандуулж байгаа юм.

IMG_0738

IMG_0685

IMG_0692

IMG_0728

IMG_0748

IMG_0754

IMG_0762

IMG_0777

IMG_0740

IMG_0744

Leave a Reply

  • Facebook